SMS: [ 95048887 ] - Hi yu bn taniltswal zalga     [ 88358691 ] - C0084 4g flash zarna hymd     [ 95895016 ] - C0178 hi o.n mend taniltsah hoorhon boy bna u 16 tai dajgvi boy shv zalusa     [ 99003517 ] - m1013     [ 99711181 ] - Hi odrn mnd taniltsaj nzud boloh hoolhon ohid msj send     [ 94172095 ] - M1054     [ 96050656 ] - c3400 yag odoo hotruu jijig tereg hiamdhan garlaa     [ 99791513 ] - Bold Mini hoyr erdene sonsii     [ 95376317 ] - C0180 ganaad. Duptai. Duga. Concopoi Gd.:-P     [ 99677577 ] - C0168 ene odriig gerinde     
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн үйлчилгээг цогц байдлаар хүртэе

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 09:46

Манай улсын хүн амын өмнө тулгамдаж буй бэрхшээлийн нэг бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, цогц байдлаар хүртэх явдал юм. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбараас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт орох болсон. Үүнийг дагаад олон бүтээн байгуулалтын ажил хэрэгжих гэж буй ч эрүүл мэндийн салбартай холбоотой нь тун цөөн байна.

Нөгөөтэйгүүр, эмч, мэргэжилтнүүдийг олноор төгсгөж, хэдэн эмнэлэг барьчихвал эрүүл мэндийн салбар сайжирчих мэтээр төсөөлөх нь өрөөсгөл ойлголт. Хэдийгээр эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар сайн ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай түвшинд авч чадахгүй байгаа олон хүн бий.

Өөрөөр хэлбэл, манайд эмнэлгийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх явдал хамгийн хүндрэлтэй байна. Ялангуяа, энэ байдал эмзэг бүлгийн, бэл бэнчин багатай иргэдийн өмнө хамгийн ихээр тулгарч буй юм. Нийслэлийн агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн энэ үед Улаанбаатараас цоо эрүүл хүн олно гэдэг өвсөн дотроос зүү хайхтай ижил гэвэл буруудахгүй болов уу. Энэ нь нийслэлийн хүн амын эрүүл мэнд ямар түвшинд байгааг харуулах энгийн жишээ.

Тэгвэл энэ эгзэгтэй цаг үед төр засаг хүн амын эрүүл мэндийг хамгаалахад жижиг сажиг ажил гэж ялгалгүй бүхий л түвшинд анхаарах шаардлагатай байгаа юм. Тухайн иргэнийг өвчлөхөөс сэргийлэх, өвчилж эмчид хандсан тохиолдолд тусламж үйлчилгээг яаралтай, харьяалал үл харгалзан цогц байдлаар үзүүлэх асуудал чухал байна. Улмаар хүн амыг эрүүл мэндийнхээ төлөө санаа зовинож, тусламж үйлчилгээ авах тохиолдолд өөрөөсөө шалтгаалах үүргээ биелүүлж хэвших дадалд суралцуулах шаардлагатай аж.

 
 

Хүчилтөрөгч байхад илүүдэл жингээсээ амархан сална

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37

Хүчилтөрөгчийн дэглэм буюу зөв амьсгал нь илүүдэл жингээсээ салах хамгийн найдвартай аргын нэгд тооцогддог. Хэрвээ бие махбод шаардлагатай хүчилтөрөгчөө авч чадахгүй бол хичнээн сайн хоолны дэглэм ч турааж чадахгүй. Хүний бие махбод нэг грамм өөх тосоо шатаахын тулд хоёр литр хүчилтөрөгч зарцуулдаг байна.

Тиймээс цэвэр агаар хүнд зайлшгүй шаардлагатай. Бие махбодоо шаардлагатай хүчилтөрөгчөөр хангахын тулд зөв амьсгалж сурах ёстой. Үүнийг явган алхаж байхдаа хийх нь зүгээр. Хүн өдөрт 20 мянган удаа амьсгалж, 2000 шахам литр хүчилтөрөгч авч байх ёстой. Гэвч бохир агаар, хаалттай өрөө, тамхидалт, илүүдэл жин хангалттай хэмжээний хүчилтөрөгчөө авч чадахгүйд хүргэдэг.

Хүчилтөрөгчийн дэглэмд юуны түрүүнд гурван хэсгээс бүрдсэн амьсгалын дасгал ордог байна. Эхлээд гэдэс, өрцөө (энэ булчин амьсгалах үед байнга ажиллаж байх ёстой) өргөж гүн амьсгаа авна. Хоёр дахь хэсэг бол уушгиа агаараар дүүргэж, хэсэг хугацаанд барих явдал юм. Гурав дахь хэсэг нь амьсгаагаа бүрэн гаргана. Энэ дасгалыг өдөрт хоёр удаа задгай агаарт хийх нь зүйтэй. Амьсгалаа авах, гаргахыг толгойгоо эргэтлээ хийнэ. Толгой эргэж эхэлбэл тархи, зүрх, булчин, элэг болон бүх эрхтэн хүчилтөрөгчөөр бүрэн хангагдсан гэсэн үг гэнэ. Үүн дээр та өдөрт нэг килограмм ногоо, жимс хэрэглэвэл илүүдэл жингээсээ хагацах боломжтой болно.

Утаатай агаар өөхлүүлдэг АНУ-ын Огайо мужийн их сургуулийн доктор Сунь Циньхуа (Qinghua Sun) удирдсан эрдэмтдийн хэсэг бохир агаар нь бүсэлхий хэсэгт өөх хуримтлуулж цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг болохыг туршилтын хулганууд дээр тогтоогоод байна. Эрдэмтэд туршилт хийхдээ гурван долоо хоногийн настай хулгануудыг өдөрт зургаан цагийн хугацаанд 2,5 микрометрийн бичил хатуу бодистой бохир агаараар амьсгалуулж байсан гэнэ. "Бидний судалгаа бохир агаар өөхөн давхаргад өөрчлөлт оруулж, сахарын шижин үүсгэх аюултайг харууллаа" гэж Сунь Циньхуа туршилтынхаа арав дахь долоо хоногийн дараа мэдэгдэв.

Сунь Циньхуа ба түүний хэсгийнхэн шинэ хулгануудыг дөрвөн хэсэгт хуваан эхний хоёр хэсгийг өөх тос багатай хоолоор, үлдсэн хэсгийг нь өөх тос ихтэй хоолоор тэжээж байсан гэнэ. Тэднээс нэг нэг бүлгийн хулгануудыг цэвэр ба бохир агаараар амьсгалуулжээ. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр цэвэр агаар ба ердийн хоолтой хулганууд зүгээр л өсч байсан бол өөх тостой хоолтой хулганууд нь бүдүүрч байсан нь мэдээж.

Гэхдээ бохир агаараар амьсгалсан хулгануудаас сонин үр дүн харагдаж байлаа. Арьсан доорх тэдний өөхөн давхарга гэдэсний хэсгээрээ ердийн хулгануудынхаас 1,5 дахин ихэссэн байв. «Манай судалгаа нь энгийн хоол ундтай байсан ч хатуу бичил бодистой агаар өөхөн давхаргыг нэмэгдүүлж байгааг харууллаа» хэмээн доктор Сунь Циньхуа өгүүлжээ. .

 
 

Урагт мөнгөн ус нөлөөлсөн байж болзошгүй

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хийсэн судалгаагаар Өмнөговь, Сэлэнгэ, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд цианит натри, мөнгөн ус тархаж, 53.5 га талбайд химийн бодис тархсаныг тогтоосон. Тэгвэл сүүлийн үед Өмнөговь аймагт ургийн гаж төрөлттэй хүүхэд төрсөн тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд үүний шалтгааныг мөнгөн усны хордлоготой холбон тайлбарлах хандлага гарч байна. Тиймээс Өмнөговь аймгийн 0-5 насны хүүхдүүд болон эх барихын ужиг өгүүлэмжтэй эхчүүдийн дунд мөнгөн усны нөлөөллийг судлахаар болжээ. Уг судалгааг Даланзадгад, Булган, Цогт-Овоо, Хүрмэн, Ханбогд сумдад хийх юм байна. Эрүүл мэндийн сайдын томилсон судалгааны баг өнөөдөр Өмнөговь аймгийг зорьж байна./p>

 
 

Чихрийн шижин өвчний үед хэрхэн хооллох вэ?

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:36

Сүүлийн үед таргалалт, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины зохисгүй хэрэглээ болж чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл ихсэж өвчтэй хүмүүсийн тоо ихсэж байна.

Чихрийн шижин өвчний үед:

-Их шээх,
-Байнга ам цангах,
-Амархан ядрах,
-Турах жингээ алдах,
-Хоол идсэн ч өлсөх мэдрэмж төрөх,
-Арьс мэдэгдэхүйц хуурайшиж загатнах,
-Биед үүссэн аливаа шарх удаан эдгэрэх,
-Идээт халдварт өртөмхий эмзэг болох,
-Нүдний хараа муудах зэрэг шинжүүд илэрдэг.

Заримдаа шинж тэмдэг бүдэгтэй удаан хугацаагаар оношлогдохгүй явах нь элбэг байдаг.

Чихрийн шижин өвчний эмчилгээ:

1. Хоолны дэглэм,
2. Дасгал хөдөлгөөн,
3. Эмийн эмчилгээ,
4. Өвчтний сургалт, өөрийн хяналт,
5.  Хүндрэлээс урьдчилан сэргийлэх хүндрэлийн эмчилгээ.

Чихрийн шижинтэй өвчтний зохистой хооллолт:

Хурдан шимэгддэг нүүрс-усыг хориглох. Юуны түрүүнд та хоол хүнсэндээ анхаарал тавих ёстой.

Ингэхдээ элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг ундаа, амтат бялуу, элдэв төрлийн амттан зэрэг хүний биед богино хугацаанд шимэгдэж нүүрс ус болдог хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх. Өөрөөр хэлбэл энгийн нүүрс усны хэрэглээг хязгаарлана.

Хоногт 5-6 удаа хооллох. Бага хэмжээгээр олон удаа хооллох нь цусан дахь глюкозыг гэнэт огцом ихэсгэхээс сэргийлдэг.

Эслэг ихтэй хоол хүнсийг хангалттай хэрэглэх. Үр тариа нь эслэгийг нэмэгдүүлдэг. Эслэг нь цусан дахь глюкоз болон холестрины түвгшинг тогтвортой барихад тусалдаг. Өөх тос агуулсан бүтээгдэхүүний 40-50 хувь нь ургамлын гаралтай байх.

Хоногт хэрэглэх нүүрс усны хэмжээг тооцоолж, тохируулж хэрэглэх.

Огт нүүрс ус хэрэглэхгүй байж болохгүй, тодорхой хэмжээний нүүрс устай бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай.

СХД-ийн их эмч С.Дариймаа, С.Саранчимэг, М.Энхцэцэг

 
 

Хэрэглэгчийн хэсэг

Валютын ханш