SMS: [ 94160447 ] - C3399     [ 95379246 ] - C7888     [ 95048887 ] - Hi yu bn taniltswal zalga     [ 88358691 ] - C0084 4g flash zarna hymd     [ 95895016 ] - C0178 hi o.n mend taniltsah hoorhon boy bna u 16 tai dajgvi boy shv zalusa     [ 99003517 ] - m1013     [ 99711181 ] - Hi odrn mnd taniltsaj nzud boloh hoolhon ohid msj send     [ 94172095 ] - M1054     [ 96050656 ] - c3400 yag odoo hotruu jijig tereg hiamdhan garlaa     [ 99791513 ] - Bold Mini hoyr erdene sonsii     
Урлаг, уран сайхан

Мөсөн театр

2011 оны 12-р сарын 27, Мягмар гариг, 12:05

Москвачууд энэ өвөл анх удаа мөсөн театртай болжээ. Кремлиэс холгүйхэн орших Хувьсгалчдын гудамжинд мөсөн театр сүндэрлүүлэв. Дөрвөн мерт өндөр орос үндэсний байшин дотор амьтдын сонирхолтой шоу үзүүлбэрүүд болохоос гадна үлгэрийн баатруудын үлгэр домог амилах гэнэ.

Энэхүү театр тус хотод болж байгаа өвлийн наадмын нэгэн хэсэг юм. Мөсөн театр ирэх сарын 19 хүртэл өдөр бүр тоглолттой байна.

 
 

Paris Hilton 30 нас хүрлээ

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:58

Холливудын алдарт жүжигчин, супер модел Paris Hilton 1981 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр энэ жилийн төрсөн өдрөө 15-наас эхлэн тэмдэглэж эхэлсэн байна. Түүнд баяр хүргэхээр Америкийн маш олон алдартнууд хүрэлцэн ирсэн байна. Өнөө орой түүнд зориулсан үдэшлэг Hollywood Hills-д болох бөгөөд одоогоор Paris-т найз залуу Cy Waits хамгийн үнэтэй бэлэг буюу шар Lexus бэлэглээд байгаа ажээ.

 
 

Селин Дион ихрүүдээ танилцууллаа

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:53

Нэрт дуучин Селин Дион өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ихэр хүүтэй болсон тухай бид мэдээлж байсан. Хосууд ихрүүдийнхээ хамт өчигдөр Лас-Вегас хотноо ирсэн байна. Ихрүүдийг Eddy болон Nelson гэдэг ба хөгжмийн продюссер Eddy Marnay болон Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Nelson Mandela-гийн нэрийг бэлгэдэж сонгосон байна. Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Eddy бол хосуудын амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүн. Харин Nelson Mandela-тай тэд хоёр жилийн өмнө уулзаж байсан ба хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэгч жинхэнэ удирдагч хэмээн үнэлдэг. Түүнтэй хэдхэн хоромыг хамт өнгөрөөсөн ч түүнээр бахархах сэтгэл төрсөн тухайгаа дуучин болон түүний нөхөр ярьж байсан. Хосууд хүүхдүүдээ өөрсдийнхөө нэрээр бахархаасай гэж хүсч байгаа. Учир нь нэрийг нь бэлгэдэж өгсөн дээрх хоёр хүнээр тэд өөрсдөө бахархдаг юм” хэмээн ярьжээ.

 
 

Mary J. Blige гоо сайхны бизнест амжилттай байна

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37

Алдарт R&B дуучин Mary J.Blige “Carol"s Daughter”-тай хамтран өөрийн нэрийн сүрчгээ өнгөрсөн онд худалдаанд гаргасан. Тэрбээр энэхүү сүрчгээ өөрийн 1994 онд гаргаж байсан бестселлер цомгийн нэр “My Life”-аар нэрлэсэн юм. Холливуудын толгойтой бүхэн бараг сүрчиг гаргаад буй энэ үед түүний сүрчиг борлуулалтаараа тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд нийтдээ 20 сая долларын борлуулалт хийжээ. Мөн худалдаанд гарсан эхний 24 цагийн дотор 3 сая ам.долларын борлуулалт хийсэн дүнгээр мөн дээд амжилт тогтоосон юм. Дуучин Mary J.Blige “Миний дуунууд амьдралын тухай, бүсгүйчүүд бидний үүрч гардаг жаргал зовлонгийн тухай өгүүлдэг. Тийм учраас миний шүтэн бишрэгчид дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэд миний нэрийн сүрчгийг таашаан хүлээн авсан нь ийм өндөр үр дүнд хүргэсэн. Бүсгүйчүүд бүх зүйлд сэтгэл зүрхнээсээ ханддаг. Тэр нь энэ үр дүнгээр батлагдаж байна” хэмээн ярьсан байна.

 
 

“Гурван охин” хамтлагийн бэлэг

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:36

Тэд энэ удаад ардын дууг орчин үеийн шинэ хөг аялгуутай хүргэхээр зэхэж байгаа гэнэ. БНХАУ-ын Шанхай-Экспо, ОХУ-ын “Цагаан сар” наадам, БНСУ-ын “Азийн дуунууд” фестиваль, Өвөрмонголын цагаан сарын нэвтрүүлэг зэрэгт Монголын шинэ цагийн рок попыг төлөөлөн оролцсон нь тэдэнд ардын дуу дуулах санааг төрүүлжээ. Монгол ардын дууг орчин цагийн хэлбэрт оруулан дуулж урын сангаа баяжуулахаар шийдсэн "Гурван охин" хамтлагийнхан уран бүтээлээрээ дамжуулан эх орноо сурталчлах гэнэ. Дашрамд сонирхуулахад тэд одоо нэгэн шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа гэнэ. Удахгүй сонсогчдын сонорт хүрэх дууных нь үгийг яруу найрагч Ц.Хулан, аяыг “Харанга” хамтлагийн дуучин, хөгжимчин Ц.Чулуунбат бичиж байгаа гэнэ.

 
 

Хэрэглэгчийн хэсэг

Валютын ханш