SMS: [ 88358691 ] - C0084 4g flash zarna hymd     [ 95895016 ] - C0178 hi o.n mend taniltsah hoorhon boy bna u 16 tai dajgvi boy shv zalusa     [ 99003517 ] - m1013     [ 99711181 ] - Hi odrn mnd taniltsaj nzud boloh hoolhon ohid msj send     [ 94172095 ] - M1054     [ 96050656 ] - c3400 yag odoo hotruu jijig tereg hiamdhan garlaa     [ 99791513 ] - Bold Mini hoyr erdene sonsii     [ 95376317 ] - C0180 ganaad. Duptai. Duga. Concopoi Gd.:-P     [ 99677577 ] - C0168 ene odriig gerinde     [ 91094099 ] - C2010     
Улс төр

Иргэний хөдөлгөөнийхөн 68 сая төгрөг нэхэв

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 09:38

“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” төрийн бус байгууллагатай найман хөдөлгөөн нэгдэж Засгийн газрыг шүүгдэгчийн ширээнд суулгаж байгаа аж. эдний үзэж байгаагаар байгаль орчин хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийг Засгийн газар хэрэгжүүлдэггүй гэнэ. Бүр хууль хэрэгжүүлэх талаар ажил хийхгүй байх сэдлээрээ байгаль орчин сүйтгэж байгаа гэдэг тайлбарыг удаа дараа хийж буй. Харин өөрсдийгөө Засгийн газрын өмнөөс хууль хэрэгжүүлэх ажил хийж, зарим үед буу барин байгаль орчин сүйтгэгчидтэй тэмцдэг хэмээн ярих нь ч бий. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа хөлсийг Засгийн газраас нэхэмжилж байгаа аж. Шүүх хурлын шийдвэр ТББ-ынхны талд гарвал Засгийн газар 68 сая төгрөгийн өрөнд орно. Үүнээс гадна ТББ-ынхан Засгийн газраас гурван зүйлийг шаардаж байгаа. Тухайлбал, Завхан, Хангилцаг, Туул, Хүдэр, Ерөө, Онги, Гацуурт, Улз зэрэг найман голын сав газрыг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын тооцоог хоёр сарын дотор гаргахыг Засгийн газраас шаардав. Шаардагдах зардлаа ил болгож байгаль орчин сүйтгэсэн хохирлын хэмжээгээ олон нийтэд зарлахыг ч нэхлээ.

Мөн Засгийн газар нөхөн сэргээлтэд шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг хайгуул, ашиглалт хийсэн компаниудаас гаргах ёстой аж. Үүнээс гадна нөхөн сэргээлт хийх ажлыг дээрх төрийн бус байгууллагуудад хариуцах ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар мөнгийг нь бэлтгэж, ТББ-ынхан нөхөн сэргээлт хийх аж. Ийм утга бүхий нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх өчигдөр хуралдах товтой байлаа. Шүүх хуралд хариуцагчаар Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан нар нэрээ өгсөн байлаа.

Нэхэмжлэгч талаас “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр, “Тунгалаг Монголын төлөө” ТББ-ын тэргүүн Л.Лхагвадорж тэргүүтэй 20-иод хүн ирсэн байлаа. Мөн өөрсдийгөө гэрчээр дуудагдсан гэх орон нутгийн төлөөлөгчид ч байв.
Шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Оюунтуяа ахалснаар эхэлсэн юм. Харин хариуцагч талын өмгөөлөгч “Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан орон нутагт ажиллаж байгаа учраас ирээгүй” гээд шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан юм. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч анхан шатны шүүх хурлыг ирэх сарын 15-ныг хүртэл хойшлууллаа. Үүнд ТББ-ынхан дургүйцэж “Шүүх Засгийн газрын дохиогоор ажилладаг юм байна. Б.Ариунсан ирээгүй ч төлөөлөгч нь ирсэн. Шүүх хараат биш байсан бол хурлыг үргэлжлүүлж болох байлаа” гээд шүүх бүрэлдэхүүнийг солих талаар өөр хоорондоо ярилцаж байв. Тэдний ярьснаар шүүх хуралдааны танхим жижиг байгаа нь ч зохион байгуулалттай ажил гэнэ. Сэтгүүлчид болон ТББ-ынхныг оруулахгүй гэж хамгийн бага зайтай танхимд шүүх хурал зохион байгуулсан гэх таамгийг ч тэд тавьж байсан юм.

 
 

Сингапур туршлагаасаа хуваалцахад бэлэн

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37

Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийсний дараа Сингапур улсын Ерөнхийлөгч С.Р.Натанд бараалхлаа. Монгол улс нь ойрын жилүүдэд урьд өмнө байгаагүй хурдаар хөгжих боломж нээгдэж байгаа бөгөөд энэ боломжийг бодит ажил болгохдоо дэлхийн тэргүүний туршлага, тухайлбал Сингапурын туршлагыг судалж, хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн С.Батболд уулзалтын үеэр илэрхийллээ.

Мөн Сингапур нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадсан учир манай орны хөгжлийн загвар болох боломжтойг дурьдаж байлаа. Сингапур Улсыг хөгжлийн загвар улс хэмээн тодорхойлсонд Ерөнхийлөгч С.Р.Натан тун баяртай байгаагаа илэрхийлээд, энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ тэмдэглэсэн юм. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдсон юм байна. Ноён С.Р. Натан Монголд тун элэгтэй нэгэн бөгөөд энэ ч утгаараа манай улсын хөгжлийн тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Монгол, Сингапур хоёулаа хоёр хөрштэй, хүн амын тоогоороо ойролцоо зэрэг ижил төстэй зүйл багагүй байгааг тэрбээр тэмдэглээд, харин Сингапур Улс далайд гарцтайгаараа ялгаатай. Энэ нь Сингапурыг хөгжилд хүргэсэн нэг шалтгаан төдийгүй бас давуу тал гэдгийг тэмдэглэж байсан юм. Мөн монголчуудын сонирхоод байгаа орон сууцны асуудал дээр өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа ч илэрхийллээ. Сингапурчуудын хувьд орон сууцыг үл хөдлөх хөрөнгө болгон өөрчилж, иргэдийнхээ амьдралынх нь баталгаа болгож чаджээ. Ноён Ерөнхийлөгч хөгжлийн асар хурдацтай явж байгаа тус улсын хувьд цаг хугацаа асар чухал, тиймээс хамтын ажилллагааны хувьд хэлбэрээ тогтоох нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм. Мөн тэрбээр Монголд очих хүсэлттэй байгаагаа ч энэ үеэр дуулгаад амжлаа.

 
 

Г.Занданшатар сайд Twitter-ээр асуулт авна

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37

Мэдээллийн хурдтай энэ зэрэгцэн Twitter –ээр мэдээлэл солилцдог хэрэглэгчид ихэсчээ. Тухайлбал Барак Обамагийн сонгуулийн ажиллагаа үндсэндээ Twitter дээр явагдсан гэж хэлж болно. Саяхан түлхэгдэн унасан Мубаракийг эсэргүүцэгчид Twitter болон Facebook дээр болзоо тогтоож байжээ. Манай улсад Ерөнхий сайдаас эхлээд сайд, УИХ-ын гишүүд бүгд Twitter хөтөлж байна. Тухайлбал Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өөрийн местээ “ашиглан” Twitter-ээрээ олон улсад болж байгаа анхаарал татсан үйл явдал болон Монгол Улстай холбоотой мэдээллийг шуурхай мэдээлдэг учраас олон хандалттай болжээ. Зарим гишүүд туслахаараа Twitter-ээ хөтлүүлдэг байхад сайд Г.Занданшатар өөрөө хөтөлдөг тул уншигчид сонирхсон асуултдаа хариулт авахаас гадна ямар нэгэн сэдвээр маргаж болох юм байна. Тэрбээр Д.Дагвадоржийг зодог тайлсан тухай таагүй мэдээг хамгийн түрүүнд мэдээлж байсан бол, бараг хэн ч мэдээгүй байхад “Мубарак таван минутийн өмнө огцорсныг Кайрт суугаа Элчин сайд Баярхүү сая утсаар мэдэгдлээ. Элчин сайдын яамны гэр бүлийнхнийг буцаахаар ярив” хэмээн хамгийн сүүлд шуурхай мэдээлжээ. Мөн МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй маргаж, Мөнгөнтуулын хожлын мэдээг шуурхай дамжуулсан гээд бусад Twitter-чдээ хурдаараа тэргүүлж яваа гэнэ.

 
 

Ерөнхийлөгч Баяхонгор аймагт ажиллаж байна

2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:36

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллаж, нутгийг иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулсан бол өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгч өнөөдөр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж, “Их тэнгэрийн хүч”, “Чимэг Очир” зэрэг сүүний үйлдвэр, фермерийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцах ажээ.

 
 

Хэрэглэгчийн хэсэг

Валютын ханш