
2011 оны 12-р сарын 27, Мягмар гариг, 11:32
Манай улсад ураны уурхайг 2014 онд барьж дуусгахаар төлөвлөөд байгаа.
Эхний ээлжинд Дорноговь, Дундговь аймагт тус бүр нэг, Дорнод аймагт ураны хоёр үйлдвэр барихаар бэлтгэл ажилдаа оржээ. Эдгээр үйлдвэр олборлосон уранаа Франц, Казахстан улс руу экспортлох юм байна.
Монгол Улсад ураны хайгуул 2009 оноос эхэлсэн бөгөөд цаашид хайгуулын ажлаа эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Цөмийн энергийн газраас мэдээлсэн юм.
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37

Германы хоёр зохион бүтээгч салхины хүчээр цэнэглэгддэг цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг бүтээжээ. Уг машиныг зохион бүтээгчид өөрсдийн бүтээлийг Австралид туршиж, 4960 км газрыг 18 өдрийн дотор туулсан байна. Зохион бүтээгчид хос хөдөлгүүрт автомашинаа Wind Explorer гэж нэрлэжээ. Энэхүү машин нь орчин үеийн Chevy Volt болон Nissan Leaf зэрэгтэй адил маш бага цахилгаан цэнэг хэрэглэдэг бөгөөд цахилгаан цэнэгийн оронд салхины хүчийг түлхүү ашиглан цэнэглэгддэг ажээ. Wind Explorer нь ердөө 200 кг жинтэй бөгөөд цагт 88 км зам туулах чадвартай гэнэ. Энэхүү автомашин нь хорт утаа огт ялгаруулдаггүй анхны салхин болоод цахилгаан хөдөлгүүрийг хослуулснаараа онцлогтой болжээ.
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37
Samsung компани гар утаснуудад 3D дэлгэцийг одооноос эхлэн суулгах нь тохиромжтой цаг үе биш гэж үзэж байна. Samsung-ийн мэдээлснээр “Бид 3D технологиор дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ 3D дэлгэцийг смартфонуудад суулгах цаг хараахан болоогүй. Хэрэглэгчдэд одоохондоо 3D чадамжтай смартфонуудыг хэрэглэх хангалттай хэрэгцээ болон худалдан авах чадвар бага байна” гэжээ.
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:37
LG-ийн Optimus Pad таблет Carphone Warehouse дээр худалдаалагдаж эхэлнэ. Уг таблетийн онцлогууд болоод ерөнхий загварын талаар өмнө нь мэдээлж байсан ч худалдаанд гарах хугацаа нь тодорхойгүй байсан юм. Харин саяхан 8,9 инчийн дэлгэцтэй Optimus Pad таблетийн худалдаанд гарах өдөр тодорхой болсон тухай Nvidia-ийн техникийн маркетингийн албаны дарга Ник Стэм мэдэгдсэн байна. Optimus Pad-ийг ирэх дөрөвдүгээр сард Их Британид худалдаанд гаргаж эхлэх бөгөөд уг таблет нь 3D чадамжтай тул үнийн хувьд харьцангуй өндөр байх бололтой.
2011 оны 1-р сарын 12, Лхагва гариг, 08:36
Нэлээдгүй удаан хугацаанд Google-ийг Apple-ийн iTunes-тэй өрсөлдөхүйц хэмжээний Google Music санг ажиллуулж эхлэх тухай мэдээлэл интернэт сайтуудад тавигдаж байсан. Харин энэ мэдээлэл үнэн болох нь батлагдаж, энэ үйлчилгээний эхлэлээр Motorola компаний таблетийг сонгожээ. Google Music-ийг Google Android 3.0 үйлдлийн системтэй таблетуудад суулгах боломжтой юм. Google Music-ийг хамгийн түрүүнд Motorola-ийн Xoom-д суулгах бөгөөд ойрын хугацаанд худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Google саяхан Simplify Media компанийг худалдан авсан бөгөөд уг шинэ компани нь Google Music-ийн ажлыг хариуцан авчээ. Түүнчлэн Google Music үйлчилгээ нь хэрэглэгчдийг өөрсдийн компьютераас Android үйлдлийн системтэй таблетуудруу медиа контентуудыг шилжүүлж, татаж авах боломжийг мөн нээж өгч магадгүй байна.