SMS: [ 95379246 ] - C7888     [ 95048887 ] - Hi yu bn taniltswal zalga     [ 88358691 ] - C0084 4g flash zarna hymd     [ 95895016 ] - C0178 hi o.n mend taniltsah hoorhon boy bna u 16 tai dajgvi boy shv zalusa     [ 99003517 ] - m1013     [ 99711181 ] - Hi odrn mnd taniltsaj nzud boloh hoolhon ohid msj send     [ 94172095 ] - M1054     [ 96050656 ] - c3400 yag odoo hotruu jijig tereg hiamdhan garlaa     [ 99791513 ] - Bold Mini hoyr erdene sonsii     [ 95376317 ] - C0180 ganaad. Duptai. Duga. Concopoi Gd.:-P     
Таны мэдлэгт

Дархан-Уул аймгийн Төмөр толгойн орд

2012 оны 1-р сарын 09, Даваа гариг, 17:46

Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Төмөр Толгой хэмээх төмрийн орд


Ордын нэр:
Төмөр толгой
Хэсгийн нэр: Зүүн, Төв, Баруун, Зэрэгц
Үндсэн ашигт малтмал: Fe
Металлогений муж: Хойд Монгол
Эрлийн ажил: 1979-1980 онуудад геологийн зураглал, ерөнхий эрлийн 1298.6 мян.төг-ийн төсөвт өртөгтэй ажлаар эрлийн маршрут -299 т.км, баганат өрөмдлөг -1243.5 т.м , суваг-10895 куб.м, шурф -381,3 т.м болон 1:5000-1:10000-ын топо ажил ба магнитометрийн зураглал тус тус гүйцэтгэжээ.
Топо, геодизи, геофизикын ажил: Ордын талбайд 1959 онд 50х25 м-ийн тороор 1:5000-ын масштабын соронзонметр, 1:25000-ын масштабын агаарын геофизик, 1:5000-ын масштабын газрын соронзон зураглал 3,6 кв.км талбайд, 1961 онд 1:10000-ын масштабын соронзон геофизикийн ажил 12 кв.км талбайд, каротажын болон 1:2000-ын топо ажил уг талбайд тус тус явагджээ.
Хайгуулын ажлын аргачлал: Зүүн биетэд: Уул (суваг, шурф)-ын малталтын шугам хоорондын зай 25м, цооногийн шугам хоорондын зай 42-47м –ээс 120-130м, цооног (14)-ийн гүн  45м-ээс 149,65м хүрнэ. Хүдрийн биет нь 45м-ээс 107,6м –ийн хооронд илрэх ба  заримдаа 150м-ийн гүнд ч илэрнэ.
Төв биетэд: Сувгийн шугам хоорондын зай 25м, хүдрийн биет нь 10 цооног илрэх ба цооногийн хамгийн гүн 138,85м хүрнэ. Харин хүдрийн биет 2 мэшилээс тогтох бөгөөд I шугамаар хэвтээ, II шугамаар 2 мэшил хөндлөн тус тус илэрдэг.
Баруун биетэд: Цооногийн шугам хоорондын зай 85-90м уналын дагуу В зэрэгт 30-50м, С1 зэрэгт 130м –ээр. Биетийн суналын урт 360м хүрэх ба 30м-ийн гүнд судлагдаж хүдрийн нөөц В+С1 зэргээр тооцогдсон байна.
Зэрэгцээ (параллельный) биетэд: Суваг хоорондын зайн 25м. Биетэд 1 цооног өрөмдөж, уг биет нь 56-69м-ийн гүнд илэрдэг. Энэ хайгуулын үе шатанд ховилон сорьц 0.1 х 0.05м-ийн хөндлөн огтлолтойгоор 1-2м болон 2.3м-ээр мөн биетийн морфологийн шинж чанараас хамаарч 1-5м урттайгаар керний сорьц нь 59-76мм-ийн диаметритэй 2-3м –ийн урттайгаар 25-5кг –ийн жинтэй, 1536 ш ховилон керний сорьц авч хими болон гэрлийн шинжилгээнд өгсөн байна. Технологийн лабораторийн шинжилгээнд 50-125 кг жинтэй 6ш дээж авчээ.
Хүдэржилтийн шалгуур: Баянголын региональ ба түүний салбар хагарал, ан цавууд
Гарал үүсэл: Контактын метасоматоз
Нас: D2-3
Ордын геологи: Геологийн тогтоцын хувьд дунд палеозойн гүний түрмэл диорит, шүлтлэг боржин, боржин, боржин-профир, боржин сиенит, сиенит чулуугаар зүсэгдэж урагдсан дээд протерозой-доод карбоны настай Дарханы давхаргадсын метаморжсон цахиурлаг, гялтагнуурт занар, шантигжсан ба доломитжсон шохойн чулуу доломит зэрэг чулуулгууд доод карбоны суурь конгломерат, алевролит, элсэн чулуу, конгломерат зэрэг террийн чулуулгууд болон дөрөвдөгчийн сэвсгэр хурдас тус тус тархана. Хил заагийн метасоматит метаморфизмын нөлөөгөөр карбонат-силикатлаг хооронд скарн, хүдэр хавийн хувирсан чулуулгууд ба магнетитит үүссэн байна.

Үйлдвэрлэлийн чанартай хүдрийн бүс хэсэг: Ордод 7 хүдрийн биет ялгагдах бөгөөд тэдгээрээс үйлдвэрийн чанартай “Зүүн”  “Төв”  “Баруун” хэсгүүд нь харьцангуй том хэмжээтэй, харин “зэрэгцээ” биет нь хэмжээгээр арай багавтар болно. Хүдрийн биетүүд нь нарийвтар үенцэр болон мэшил хэлбэртэй оршдосуудад тогтоно. Хүдрийн нөөц эдгээр 4 биет дээр тооцсон бөгөөд нөөцийн 70% нь баруун биетэд агуулагдана. Бусад 4,5,6 –р биетүүд нь хэлбэр, хэмжээгээс хамаарч хүдрийн илрэлээр тооцогдсон байна.


Хүдрийн биетийн тектоник, байрлал: Энд өргөрөгийн болон бараг уртгагийн чиглэлтэй 2 систем тасралтат хагарлууд зонхилох бөгөөд тэдгээрийн зангилаан дээр орд байрлана.

Үйлдвэрийн бус хүдрийн биет: 4, 5, 6-р биетүүд нь үйлдвэрлэлийн ач холбогдолгүй юм. 4-р биет урт нь 100м, 17.1 – 45.6м –т илэрдэг, Fe-40-64%, S-0.2-0.4%, 5-р биет нь 60-70м урт, ЗХ суналтай, зузаан нь 15м-ээс ихгүй. Fe-26.5 -52.6% , 6-р биет нь том биш мэшил хэлбэртэй , урт нь 10-15м, зузаан нь 5-8м, 3Х суналтай.

Дагалдах эрдэс: пирротин, гематит, пирит, халькопирит, лимонит

Хүдрийн бус эрдэс: хлорит, серпентин, биотит, флагопит, пироксен, кварф, хээрийн хонш
Үйлдвэрлэлийн эрдсүүдийн шинж чанар: Магнетитын 4 генерац ялгасан бөгөөд 1-р генерац нь ач холбогдолтойд тооцоогддог. Энэ  генерацын магнетит нь жижиг – дунд ширхэгтэй хар өнгөтэй бөгөөд 0,5-5 мм хэмжээтэй. 2-р генерацийн магнетит том, идиоморф, талст үүсгэдэг, 3-4-р генерациар пирротин үүсдэг.

Хүдрийн химийн найрлагийн тухай бусад мэдээ: Ашигтай хольцоор кобальт, никель, ванадий, марганц байна. Fe-53.3 – 59.4%, S-3.91% хүрдэг. Бүлэгчилсэн сорьцын гэрлийн бүрэн шинжилгээгээр Cu -0.1-0.0003%, Zn-0.03-0.005, Ni-0.03-0.001%, V-0.01-0.003%, Co-0.03-0.0019 зэрэг элементүүд тогтоогдсон байна. Мөн өрмийн VI шугамын 17-р цооногийн 117.65 – 118.3м –ийн гүнд цахиржсан, роговикид Au-0.2г/т алтны агуулга илэрсэн байна.

Нөөц: Орд нь хатуу ашигт малтмалын III бүлэгт хамаарах бөгөөд нөөцийг Баруун биетэд B-231м,  C1-271м, С2-359м бусад биетүүдэд 50-100м-ийн гүнд босоо, зэрэгцээ огтлолын аргаар тооцжээ. Нөөцийн 70% нь Баруун биетэд бодогдсон байна. Нөөцийг 1963 оны 1-р сарын 31-ны өдрийн УАМНК-ын хурлаар баталсан. Балансын бус нөөц Баруун биетэд V-C1 блокоор анхдагч (хүхэрлэг) хүдэрт боджээ.

Хүдрийн технологи, шинж чанар: 1961-1962 онд төмрийн хүдрээс баяжилт болон агломерацийн шинж чанарыг судлах зорилгоор 4ш технологийн дээж авч БСГУ газрын баяжуулалтын лабораторид бодисын найрлага болон хүдрийн баяжилт, Сибирийн металлургийн институтэд агломерацийн шинж чанарыг тодорхойлох судалгааг тус тус хийжээ. Үүнд зөвхөн төмрийн баяжмалыг соронзон сепарацын 3 схемээр гаргаж авах аргыг боловсруулжээ. Үүний үр дүнд төмрийн баяжмалыг төмрийн агуулга 63-65%, гарц 92-94%, төмрийн агуулга 1-3-р дээжний хаягдалд 16-14%  4-р дээжний хаягдалд 17-19%, 5-р дээжний хаягдалд 19-21% тус тус байсан байна. үүнээс гадна 5мм хүртэл тээрэмдсэн 5-р дээжинд баяжуулалтын туршилтанд соронзон сепарацийн 1 үе шатлалтай схемээр 60%-ийн төмрийн агуулгатай төмрийн баяжмал гаргасан бөгөөд гарц нь 96.7% хаягдлын баяжмалд төмрийн агуулга 17.59% тус тус байжээ.

Төмрийн болон пирит-кобальтын баяжмал гаргах зорилгоор баяжилтын туршилтыг флотац-соронзон, соронзон-флотацийн аргаар авах 2 үе шаттай схемийг боловсруулсан байна. Энэ схемээр 0.25-0.32%-ийн кобальтын баяжмалыг гарган авсан. Кобальтын гарц флотац-соронзрн схемийн аргаар 3-р дээжинд 63.4%, 4-р дээжинд 48%, 5-р дээжинд 22.2% тус тус байжээ. Пирит-кобальтын баяжмалд хүхрийн агуулга 40-45%. Мөн дээрхи 2 схемийн аргаар 62-65%-ийн төмрийн агуулгатай төмрийн баяжмал гарган авсан гарц нь 92-94% байв.
Агломерацийн туршилтаар хүдрийн түүхий эдээс агломерат (бөөнцөг)-ийг хийснээр төмөр 54-56%, хүхэр 0.1%-иас бага агуулга бүхий баяжмал гаргах боломжтой болохыг тогтоосон.
Энэ туршилтаас хойш 1962-1963 онд БСГУ газраас КГ Экспедицийн баяжуулалтын лабораторид Сибирийн металлургийн институттэй хамтарч исэлдсэн хүдрээс авсан 5-р дээж, сульфид-магнетитын хүдрээс авсан 6-р дээжинд баяжуулалтын туршилт хийсэн байна. Туршилтын үр дүнд 5-р дээжинд төмөр-62.34%, хүхэр-0.048%, 6-р дээжинд төмөр-56.55%, хүхэр-32%-ийн агуулгатай гарчээ. Үүнээс гадна 5-р дээжинд пирротин дотор кобальтын изоморф хэлбэртэй хольц агуулагдана. 5-р дээжний хүдэр нь цэвэр хортой хольц болон төмөр өндөр агуулга бүхий исэлдсэн хүдэр тул баяжуулах шаардлагагүй болно. Харин 6-р дээжний 3 үе шатлалтай схемээр туршсан баяжуулалтын үр дүнд төмрийн 64.8%, хүхрийн 3.27%-ийн агуулгатай баяжмал гарган авсан бөгөөд төмрийн гарц-98.2%, хүхрийн гарц-88.5% тус тус байв. Кобальт гарган авахын тулд флотац-соронзон схемийн аргаар туршилт хийж төмрийн баяжмал дахь төмрийн агуулга 66.86%, сульфид-кобальтын баяжмал дахь кобальтын агуулга 0.12% харин төмрийн гарц 87.8%, кобальтын гарц-65.8% байв. 6-р дээжний баяжмал болон анхдагч хүдрийн агломерацид ширэм хайлуулах зууханд тохиромжтой агломератын нэмэгдэл хольц гарган авах боломжтойг тогтоосон.

Жишиг: СнЗ-ийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комиссын 1962 оны 5-р сарын 18-ны өдрийн 176-р тогтоолоор баталсан жишгээр анхдагч хүдэрт төмрийн захын агуулга 30%-иас багагүй, доменнийн хүдэрт төмрийн агуулга 45%-иас багагүй, хүхэр 0.3%-иас дээш, мартеновийн хүдэрт төмрийн агуулга 55%-иас багагүй, хүхэр 0.15%-иас дээш, фосфор 0.15%-иас дээш, үйлдвэрийн хамгийн бага зузаан 2м-ээр тус тус баталсан байна.

Төмөр толгойн ордны судлах талбай


Уул техникийн нөхцөл: Ордыг 100-200м гүнд, түүнээс доош уулын далд, ил уурхайн аргаар хослон ашиглах бөгөөд өнгөн гадаргуугаас 5м хүртэл шааварлаг, үйрмэг цултай бутарамхай чулуулаг, 3-5м-ээс 15м хүртэл өгөрөмтхий, хэмхдэслэг чулуулгууд байрлах бөгөөд сийрэгжилт болон өрөмдөгдөлтийн ангилалаар 0-5м-ийн гүнд III-V 5-15м-ийн гүнд VI-VII хатуулагт тус тус хамаарагдана. 15-30м-ийн гүнээс эхлэж петрографийн найрлагаас нөлөөлж чулуулгийн бэхжилт VI-IX хатуулгийн хооронд хэлбэлзэх бөгөөд хааяа Х хатуулагт хамаарна. Ялангуяа роговик цахиурлаг найрлагатай учраас тогтвортой чулуулагт тооцогдох бөгөөд бэхжилтийн хатуулаг VIII-IX-ын хооронд хэлбэлзэж хааяа Х хатуулагт хүрнэ.
Хүдрийн чийгшилт тодорхойлогдоогүй бөгөөд ЗХУ-ын ордуудын жишгээр чийгжилт магнетитын хүдэрт 1%, исэлдсэн хүдэрт 2-3%-иар авч болно. Хөрс хуулалтын коэффициент ордын хэмжээнд дунджаар 1:3-1:-4-ын хооронд хэлбэлзэнэ. Хучдас болон агуулагч чулуулгийн эзэлхүүний жин, 2.3г/м3, хүдэрт 4.0т/м3. Карьерын эргийн хэвгий (налуу) сэвсгэр хурдсанд 20 хэм, үндсэн чулуулагт 45 хэм-ийн өнцгөөр тус тус байна. карьерын урт дээд хэсэгтээ 1050м, ёроолдоо (гор.775-875м) 800м, өргөн дээд хэсэгт 550м, ёроолдоо 50-100м. Ашиглалтын гүн 250м тус тус болно. Бусад уул техникийн тодорхойлолт хийгдээгүй байна.

Гидрогеологи: Уг ордыг олборлоход гидрогеологийн тааламжтай нөхцөлөөр хангагдана. Ахуйн хэрэглээний болон техникийн усан хангамжийг ордоос БХ 3,5 км-ийн зайд өрөмдсөн эрэл-хайгуулын 596-р цооног болон түүнээс хойш ордоос 10км-ийн зайд Шарын голын хөндийд өрөмдсөн 235-р цооногоос авч хэрэглэнэ. 235-р цооногт 1,2м-ийн гүнд ус илэрсэн бөгөөд ундарга 5.7 л/сек, түвшин бууралт 9.8м байжээ.

Хэтийн төлөв: Хэтийн төлөвтэй бөгөөд нөөцийн 3.6 сая тн, балансын бус нөөц нь 105,1 мян.тн-оор тус тус нэмэгдэнэ. Мөн ордоос ЗХ 100 км-ийн зайд уг ордтой ижил төстэй Төмөртийн орд байрлана.

 

 
 

Хэрэглэгчийн хэсэг

Валютын ханш